Судалгааны арга
Харьцуулалтын арга Нийгэм, хүмүүнлэгийн болон байгаль, техникийн юмс, үзэгдэл янз бүрийн нөхцөл, тохиолдол, хөгжлийн болон соёл иргэншлийн үе шатны хувьд түүхийн, аргазүйн, онолын талаас нь харьцуулан үр дүн гаргахыг харьцуулалтын арга гэдэг. Асуудлыг чухам ямар чиглэл, салбар, шинж чанараар харьцуулан судлаж байгаагаар нь онолын, техникийн, боловсролын, хуулийн, түүхийн, өөрчлөлтийн харьцуулалтын арга гэж нэрлэдэг. Харьцуулалтын арга нь судалгааны асуудлыг харьцуулах арга, төлөвлөсөн шинжийн нь дагуу янз бүрийн тохиолдолд жишин баримт цуглуулж, задлан шинжилж, нэгтгэн дүгнэж үр дүнг нь гаргадаг. Харьцуулалтын арга нь судлаач бүр хэрэглэдэг судалгааны бусад аргын хөгжил, шинэчлэл, хэрэглэх хүрээ, хязгаарыг өргөтгөдөг, судалгааны чанар үр дүнд бодит үнэлгээ өгдөг, судлаачдын хоорондын хамтын ажиллагаа, харилцаа холбоог тогтоодог онлцогтой. Шинжлэх ухаан, техник, технологи, мэдээллийн үсрэнгүй хөгжлийн өнөө үед харьцуулалтын арга маш их хурдацтайгаар хөгжиж, өөрчлөгдөж, шинэчлэгдэн бо...